Хакүхо М.Даваажаргал секиваки Шодайтай барилдаж өвдөг шороодлоо

Б.ГАНЗОРИГ
2020-03-20

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё буюу гуравдугаар сарын башё арванхоёр дахь өдрөө өчигдөр үргэлжиллээ. Тус тэмцээн шинэ коронавирусийн халдвар болж анх удаа үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсноо билээ.

Хаврын башёд мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал секиваки Шодайтай барилдаж өвдөг шороодлоо. Тэрбээр башёгийн 10 дахь өвдөг шороодсон бөгөөд 10 даваа хоёр унаатай боллоо. Харин 71 дэх их аварга Какүрюү М.Ананд комүсүби Эндотой барилдаж давлаа. Тэрбээр 10 даваа 2 унаатай боллоо.

Одоогоор тус башёг меагаширагийн 13-аас  барилдах Аояама нар башёг нэг унаатайгаар тэргүүлж байгаа бол Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, секиваки Асанояама нар хоёр унаатай байна.

Өнөөдөр Какүрюү М.Ананд озеки Такакейшотой барилдах бол Хакүхо М.Даваажаргал секиваки Асанояаматай барилдана.

Бусад бөхчүүд

Ёкозүно Хакүхо М.Даваажаргал 10-2

Ёкозүно Какүрюү М.Ананд 10-2

Меагаширагийн 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-9

Меагаширагийн 8 Кирибаяма Б.Лхагвасүрэн 6-6

Меагаширагийн 16 Азүмарү С.Тодбилэг 5-7

Сэдвүүд :