Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, Аояама башёг өнгөлж байна

Б.ГАНЗОРИГ
2020-03-21

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё буюу гуравдугаар сарын башё арвангурав дахь өдрөө өчигдөр үргэлжиллээ. Тус тэмцээн шинэ коронавирусийн халдвар болж анх удаа үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсноо билээ.

Хаврын башёд мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал мөн башёг тэргүүлж байсан секиваки Асанояаматай барилдаж давлаа. Тэрбээр башёгийн 11 даваа хоёр унаатай болж тэргүүлэгч хэвээр үлдлээ. Харин Асанояамагийн хувьд 10 даваа гурван унаатай боллоо. Харин 71 дэх их аварга Какүрюү М.Ананд озеки Такакейшотой барилдаж давлаа. Тэрбээр 11 даваа 2 унаатай боллоо.

Одоогоор тус башёг нэг унаатайгаар тэргүүлж байсан меагаширагийн 13-аас  барилдах Аояама өчигдөр Таканошид өвдөг шороодож хоёр унаатай болжээ. Улмаар Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, меагаширагийн 13-аас  барилдах Аояама нар башёг тэргүүлэгч боллоо. Өнөөдөр башёг тэргүүлэх Хакүхо М.Даваажаргал меагаширагийн 13-аас  барилдах Аояама нар барилдах бол Какүрюү М.Ананд секиваки Асанояаматай барилдана.

Бусад бөхчүүд

Ёкозүно Хакүхо М.Даваажаргал 11-2

Ёкозүно Какүрюү М.Ананд 11-2

Меагаширагийн 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-9

Меагаширагийн 8 Кирибаяма Б.Лхагвасүрэн 7-6

Меагаширагийн 16 Азүмарү С.Тодбилэг 5-8