Канад улс олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-23

Канадын олимпын зөвлөл болон Канадын паралимпийн зөвлөл (CPC) Япон улсын Токио хотод болох зуны олимпод тамирчдаа оролцуулахгүй болсноо мэдэгджээ. Тус улсын засгийн газар шинэ коронавирусийн халдварын эрсдэлийг тооцож, ийнхүү “Токио-2020” олимпыг өнжих шийдвэр гаргасан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон хүн хамарсан ийм төрлийн тэмцээн, уралдааныг аль болох цуцлах, хойшлуулах зөвлөмжийг өгч буй. Канадын хувьд, энэ нь ганц тамирчдын биш бүхэл улс үндэстний эрүүл мэндийн асуудал тул ийм шийдвэр гаргаснаа онцолсон байна.

Үүний өмнө Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн товоо нэг жилээр хойшлуулсан. “Евро-2020” халдварын голомт болоод буй Итали улсад, энэ оны долоодугаар сард зохион байгуулагдахаар байсан юм.