Австрали боломжоо алдаж, Перу нэр төрийн хожлоо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-27

Хөлбөмбөгийн ДАШТ-ий С хэсгийн өөр нэг тоглолт Австрали болон Перугийн шигшээн хооронд боллоо. Австралийн шигшээ баг энэ тоглолтод зайлшгүй хожиж байж дараагийн шатанд шалгарах боломжоо хангах байв. Перуд бол нэр төрийн л хожил хэрэгтэй байсан.

Гэвч Австрали өөрсдийнхөө даалгаврыг биелүүлж чадалгүй, Перуд 2:0-ээр хожигдлоо.  Ингэснээр ердөө ганцхан оноотой дэлхийн аваргыг дуусгалаа. Тоглолтын 18 дахь минутад Каррильо тооны харьцааг нээсэн бол Герреро 50 дахь минутад гүйцээжээ.

Тоглолтын тойм бичлэгийг эндээс үзнэ үү