Коби Брайнт, Тим Данкан нар алдрын танхимын гишүүд боллоо

Б.ГАНЗОРИГ
2020-04-06

Лос Анжелес Лэйкерс багийн домогт тоглогч Коби Брайнт албан ёсоор алдрын танхимын гишүүн боллоо. Тэрбээр нэг багтаа 20 жил тоглосон бөгөөд 18 удаагийн бүх одод, 15 удаа бүх NBA-ийн багт нэрлэгдсэн, 5 удаагийн NBA-ийн аварга, 4 удаагийн бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, 2 удаагийн финалын үнэ цэнэтэй тоглогч, 2007-08 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч юм.

Мөн түүнтэй хамт Сан Антонио Спөрс багийн домогт тоглогч Тим Данкан албан ёсоор 2020 оны алдрын танхимын гишүүн боллоо. Тэрбээр 15 удаагийн бүх одод, 15 удаа бүх NBA-ийн багт нэрлэгдсэн 5 удаагийн NBA-ийн аварга, 3 удаагийн финалын үнэ цэнэтэй тоглогч, 2 удаагийн улирлын үнэ цэнэтэй тоглогч, 1999-2000 оны бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, 1997-98 оны шилдэг шинэ тоглогч агуу тоглогч билээ.