Аргентины шигшээ баг хэсгийн гурав дахь тоглолтоо Нигеритэй хийж, 2:1-ээр хожсоноор хасагдах шатанд шалгарсан билээ. Энэхүү тоглолтын дараа Аргентины домогт хөлбөмбөгч, шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Диего Марадонагийн бие муудаж, эмнэлэгт очсон байна.
Энэ жил 57 настай алдарт тамирчны даралт ихэссэн нь эмчид хандах шалтгаан болжээ. Гэхдээ түүний биеийн байдал тогтворжсоны дараа хувийн онгоцоороо Москва хот руу буцсан байна.
Тоглолтын өмнө Марадона бүжиг бүжиглэж байсан бол Маркус Рохог гоол оруулахад дунд хуруугаа гарган, сэтгэл хөдлөлөө гаргасан юм.