Швед F хэсгээс нэгээр гарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-28

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өндөрлөх дөхөж байна. Өнгөрсөн шөнө F хэсэгт хоёр хожоод байсан Мехсикийн шигшээ баг Шведтэй тулсан юм. Мексикийн хувьд хэсгээс гарах хамгийн өндөр магадлалтай байсан. Харин Шведэд хожил хэрэгтэй байв.

Тэгвэл Швед энэ даалгавраа амжилттай биелүүлж, өрсөлдөгчөө 3:0-ээр буулгаж авснаар 6 оноотой болж, бөмбөгний зөрүүгээр хэсгээс нэгээр гарлаа. Тоглолтын 50 дахь минутад Аугустинссон тооны харьцааг нээсэн бол Гранквист 62 дахь минутад нэгийг нэмжээ. Улмаар 74 дэх минутад Алварес өөрийнхөө хаалганд нэгийг оруулж, тоглолтын хувь заяаг шийдэгдсэн юм.

Мексикийн хувьд хэдий хожигдсон ч хэсгээсээ хоёроор гарч, шөвгийн 16-д шалгарлаа.