Орост болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий хамгийн том дуулианыг Германы шишээ тарилаа. Эхний тоглолтдоо Мексикт хожигдож, Шведийг арай гэж барьсан аваргууд шийдвэрлэх “тулаан”-д Солонгосын шигшээг хожиж чадсангүй. Ингэснээр хэсэгтээ “хомоол хамж”, анти амжилт тогтоолооо.
Тэгвэл Солонгосын шигшээ нэр төрийн хожил авч, эх орон руугаа нүүр бардам буцахаар боллоо. Тоглолтын 90+3 дахь минутад Ким Ен Гвон Германы бүх итгэл найдварыг үгүй хийж, 90+6 дахь минутад Сон Хын Мин нугасыг нь тасалжээ.