Хөлбөмбөгийн ДАШТ-ий Е хэсгийн сүүлчийн тойргийн тоглолтууд боллоо. Энэ хэсгийг тэргүүлэх магадлалтай байсан Бразилын шигшээ Сербитэй шийдвэрлэх тоглолт хийсэн. Бразил тэнцэхэд л хэсгээс гарах нь ойлгомжтой байсан. Харин Серби хожиж байж хасагдах шатны бараа харах байв.
Гэвч Бразилын шигшээ баг өрсөлдөгчдөө боломж олголгүй, 2:0-ээр буулгаж авснаар 7 оноотой болж, хэсгээсээ нэгээр гарлаа. Тоглолтын 36 дахь минутад Паулиньо тооны харьцааг нээсэн бол Тиаго Силва 68 дахь минутад гүйцээжээ. Сербийн хувьд хэсэгтээ гуравдугаар байрт орж, нутаг буцахаар боллоо.