Хөлбөмбөгийн ДАШТ-ий Е хэсгийн шийдвэрлэх тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байсан Швейцарийн шигшээ багт ядаж тэнцээ хэрэгтэй байсан. Хожвол хэсгээсээ гарна. Тэнцэж , хожигдож гэмээнэ нөгөө талд Бразил хожоосой гэж залбирах хэрэгтэй байв.
Гэхдээ тэд даалгавраа амжилттай гүйцэтгэж, Коста-Рикатай 2:2-оор тэнцлээ. Ингэснээр 5 оноотой болж, хэсгээс хоёроор гарлаа. Тоглолтын 31 дэх минутад Жемаили тооны харьцааг нээсэн бол 56 дахь минутад Уостон тэнцүүлсэн. Гэвч 88 дахь минутад Дрмич дахин тэргүүлэл авчирсан ч 90 дэх минутад Зоммер өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, Коста-Рикад нэг оноо бэлэглэсэн юм.