NBA-ын Комесар Адам Силверийн мэдэгдэл хийлээ. Тэрбээр улирлын тоглолтуудыг үргэлжлүүлэх шийдвэрийг зургадугаар сард багтаан гаргаж магадгүй. Хэрэв улирлын тоглолтуудыг үргэлжлүүлбэл хөгжөөн дэмжигчгүйгээр тоглолтуудыг тоглуулах болно гэжээ.. Мөн плейофф тоглолтуудын бүх шатны бүх цувралууд 7 тоглолтод шийдэгдэнэ хэмээн хэлсэн байна.
NBA-ийн тоглолт өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд Юта Жазз багийн хоёр тоглогчоос коронавирус илэрч түүнээс хойш улирлын тоглолтууд явагдаагүй билээ. Одоогоор багуудыг бэлтгэлийн баазуудыг энэ сарын нэгнээс нээгээд байгаа билээ.