Томас Мюллер: Хэсэгтээ дөрөвдүгээр байрт орно гэдэг гутамшиг

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-28

Аваргаа хамгаалах магадлалтай гэгдэж байсан Германы шигшээ баг Солонгост 2:0-ээр хожигдсоноор хэсэгтээ “хомоо хамсан”. Энэ тоглолтын дараа Германы шигшээ багийн довтлогч, дэлхийн аваргад 10 гоол оруулсан Томас Мюллер сэтгэгдлээ илэрхийлжээ.

Тэрбээр “Сэтгэл дундуур байна. Шведтэй хийсэн тоглолтын дараа бүх зүйл бидний гарт байна гэж бодож, итгэж байсан. Гэтэл бид хэсгээс гарч чадсангүй. Тэр ч битгий хэл хэсэгтээ дөрөвдүгээр байрт орлоо, энэ бол гутамшиг.

Шалтгааныг олоход хэцүү л дээ. Дэлхийн аваргад сул өрсөлдөгч гэж байдаггүй. Солонгосчууд биднийг микроскопоор харсан юм шиг л судалж. Бид тэр дарамтыг тэсч чадсангүй” хэмээн ярьжээ.