Италийн “Ювентус” клуб Оросын “ЦСКА” багийн хагас хамгаалагч Александр Головиныг авах тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Москва хотын баг “Ювентус”-ын 19 сая дээр нэмээд 10 хувийн бонус өгөх саналд татгалзсан хариу өгсөн аж.
Гэхдээ “Ювенитус” саналаа 20 саяас хэтрүүлэхгүй юм байна. Головин дэлхийн аваргад сайн тоглож байгаа учир үнэ нь 25-30 саяд хүрчихээд байгаа юм. Гэхдээ Головин “Ювентус”-ын энэ зуны наймааны гол зорилго биш. Хэрвээ бүтэхгүй бол өөр сонголт хийх боломжтой аж.