Рүүни “Ди Си Юнайтед”-тай 2.5 жилийн гэрээ байгууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-28

“Эвертон” клубын довтлогч Уэйн Рүүни “Ди Си Юнайтед” руу шилжихэд ойрхон байна. Энэ жил 32 настай Англи довтлогч Вашингтоны багтай 2.5 жилийн, 13 сая ам.долларын цалинтай гэрээ байгуулж, гарын үсэг зуржээ.

Ингэснээр Рүүни “Ди Си Юнайтед”-ын хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгч болж байгаа ажээ.  Америкийн баг энэ наймааг хийхэд бэлэн болж, “Эвертон”-тай тохиролцоонд хүрч байгаа юм байна. Рүүни “Эвертон”-тай 2019 оны зургадугаар сар хүртэл гэрээтэй байсан билээ.