Италийн “Лацио” клубын довтлогч Чиро Иммобиле “Милан” руу явж магадгүй байна. Энэ жил 28 настай хөлбөмбөгч өөрөө “Милан” руу явах сонирхолтой байгаа аж.
Харин Ром хотын багийнхан гол довтлогч Иммолбидег явуулах сонирхолгүй байгаа бөгөөд 2022 он хүртэл гэрээг сунгахаар тооцож байгаа юм байна. Иммобиле өнгөрсөн улиралд Сери А лигт 29 гоол оруулсан билээ.