2314 залуу Сонгийн өмнөөс цэрэгт явах хүсэлтээ гаргажээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-29

Хөлбөмбөгийн ДАШТ-д Ази тивийн төлөөлөл болж оролцсон Солонгосын шигшээ баг хэсгийнхээ гурав дахь тоглолтод Германыг буулгаж авч, шуугиан тарьсан билээ. Энэхүү түүхэн хожил нь Солонгосын хөлбөмбөгчдийг баатар болгож хувиргаад байгаа юм.

Тэр ч битгий хэл шигшээ багийн хөлбөмбөгчдийн энэхүү гавьяаг үнэлж, цэргийн албанаас чөлөөлж өгөх хүсэлтийг ч солонгосчууд цахим хуудсаар дамжуулж уриалж эхэлжээ. Энэхүү тэмцээнд хоёр дахь гоолыг оруулсан Сон Хын Мин цэргийн алба хаагаагүй байгаа. Тэгвэл түүний өмнөөс цэрэгт явах хүсэлтээ 2314 залуу гаргасан байна.