NBA-ын аваргаар Голдэн Стэйт Уорриорс баг тодорсон билээ. Үүний дараа багуудын солилцоо, чөлөөт тоглогчдыг авах ажил өрнөдөг билээ. Тэгвэл Оклахома Сити Тандер багийн тоглогч Пол Жорж сүүлчийн жилийн гэрээгээ цуцалсан гэж ESPN-ий сурвалжлагч Адрайн Уоянароуски мэдээлэлжээ. Уг нь тэрбээр сүүлийн жилдээ 20.7 сая ам.доллар авах байсан юм.
Тэрбээр өнгөрсөн улиралд 21.9 оноо, 3.3 дамжуулалт, 5,.7 самбарыг дунджилжээ.