Оросын шигшээгийнхэн допингийн шинжилгээнд хамрагджээ

O.Admin
2018-06-30

Оросын хөлбөмбөгийн шигшээ багийнхан допингийн шинжилгээнд хамрагдсан байна. Хэсгийн эхний хоёр тоглолтдоо хожсоны дараа Оросын хөлбөмбөгчдөөс сэргээшийн шинжилгээ авахыг уриалж байсан юм.

Тэгвэл “Олон улсын хөлбөмбөгийн холбооны допингийн хяналтын төлөөлөгчид Новогорск хотод ирсэн. Бид бүх тестийг хурдан шалгаж, Испанитай хийх чухал тоглолтын өмнөх бэлтгэлээ үргэлжлүүлэх ёстой” хэмээн шигшээ багийн твиттер хуудсандаа мэдээлсэн байна.

Оросын шигшээ баг маргааш Улаанбаатарын цагаар 20:00 цагт Испанитай “Лужники” цэнгэлдэхэд тулах юм.