Өнөөдөр Францийн эсрэг Аргентин тулна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-30

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд өнөөдрөөс эхэлнэ. Улаанбаатарын цагаар өнөөдөр 20:00 цагаас Францийн шигшээ баг Аргентинтай тулах юм. Хоёр багийн дэлхийн аваргаар тулсан онцлох тоглолт гэвэл 1930 оны зургадугаар сарын 15-д Аргентин 1:0-ээр хожсон. Дараа нь 1978 оны зургадугаар сарын 6-нд 2:1-ээр дахин хожиж байжээ.

Өнөөдрийн хувьд Франц илүү баг нь байх болов уу. Сүүлийн 5 тоглолтдоо Франц 3 хожиж, 2 тэнцсэн. Харин Аргентин сүүлийн 5 тоглолтдоо хоёр хожиж, тэр тооны тэнцэж, нэг хожигдсон. 

Хоёр багтай холбоотой зарим статистик

Франц

-1978 онд Францийн шигшээ Аргентинд 1:0-ээр хожигдсон нь Өмнөд Америк тивийн багт хожигдсон сүүлчийн тохиолдол байжээ. Түүнээс хойш Францийн баг ганц ч удаа Өмнөд Америкийн багуудад хожигдож байгаагүй.

-1986 онд шөвгийн 16-д хожигдсоноос хойш энэ шатыг байнга давж байжээ. 1986, 1998, 2006, 2014 онд хэсгээс гарахдаа шөвгийн 16-д үргэлж хожиж байсан.

-Дидье Дешам өнөөдөр Францийн шигшээн хамтаар 80 дахь тоглолтоо хийнэ.

Аргентин

-Аргентин дэлхийн аваргад Францтай хоёр удаа тоглохдоо хоёуланд нь хожсон.

-Месси гурван дэлхийн аварга дараалж гоолдсон Аргентины гурав дахь тоглогч болсон. Диего Марадона (1982, 1986, 1994), Габриэл Батистута (1994, 1998, 2002) оны дэлхийн аваргад дараалж гоолдсон.