Колумбийн шигшээн хагас хамгаалагч Хамес Родригес Сенегалыг 1:0-ээр хожсон тоглолтын үеэр бага зэргийн бэртэл авсан билээ. Тэгвэл түүний бэртэл тийм ч хүнд биш аж.
Эмч нар үзлэг хийж үзэхэд, хөл нь бага зэрэг хавдартай байсан бөгөөд ямар нэг байдлаар булчингийн бэртэл аваагүй аж. Тиймээс энэ сарын 3-нд болох Английн эсрэг тоглолтод оролцох юм байна.