УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан болж, шинэ гишүүд тангараг өргөж байгаа билээ. Түүний дараагаар томилгоонууд хийгдэж эхэлнэ. Тухайлбал, УИХ-д үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн МАН –аас томилгоонууд хийгдэх нь нэгэнт тодорхой.
Тиймээс төр засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар улирч ажиллах юм. Харин УИХ-ын нэг дэд даргыг АН-аас томилох ёстой. Тэгэхээр УИХ-ын гишүүн Ц.Туваан болон Д.Ганбат нарын аль нэг нь томилогдоно гэсэн мэдээлэл байна.