Хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд болж байна. Өнгөрсөн шөнө Хорватын шигшээ баг Данитай тулж, 120 минут тоглосны эцэст торгуулийн цохилтоор хувь заяагаа шийдлээ. Улмаар Хорватын шигшээ 3:2-оор илүүрхэж, шөвгийн наймд шалгарснаар Оростой тулахаар болж байна.
Тоглолтын үндсэн цагт хоёр баг 1:1-ээр тэнцсэн. Дөнгөж 1 дэх минутад Йоргенсен гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 4 дэх минутад Манжукич хариуг нь барьж, тэнцүүлсэн юм. Харин торгуулийн цохилт цохиход Хорватын шилдгүүд илүү байж, цааш шалгарч чадлаа.