Аргентины шигшээ багийн дасгалжуулагч Хорхе Сампаоли ажлаа хүлээлгэж өгч магадгүй байна. Энэ жил 58 настай мэргэжилтэн Аргентины хөлбөмбөгийн холбооны тэргүүн Клаудио Тапиейтэй уулзахдаа ажлаа өгөх талаар хэлэлцсэн аж. Хоёр тал энэ асуудлаар харилцан тохиролцохыг хүсч байгаа гэнэ.
Хэрвээ Сампаоли ажлаа өгөхгүй гэвэл Аргентины хөлбөмбөгийн холбоо түүний гэрээг цуцалж магадгүй аж. Сампаоли Аргентины шигшээтэй 5 жилийн гэрээ байгуулсан. Тиймээс 2019 оны Өмнөд Америкийн цомын тэмцээний дараа түүний гэрээ дуусна гэсэн үг юм.
Хугацаанаасаа өмнө гэрээгээ цуцална гэвэл Сампаолид 20 сая ам.долларын нөхөн төлөр өгөх ёстой болох юм.