Сержио Рамос: Би Катар-2022-т оролцохдоо саарал сахалтай ирнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-07-02

Испанийн шигшээ багийн ахлагч, төвийн хамгаалагч Сержио Рамос Орос-2018 тэмцээнийг өндөрлүүлсэн. Тэгвэл тэрбээр шигшээ багаасаа  зодог тайлах болоогүй хэмээн ярьжээ.

Тэрбээр “Би том өөрчлөлт хийхийг хүсэхгүй байна. Дасгалжуулагч, хуучин тоглогчд ирээдүйд солигдож магадгүй. Тэглээ гээд мөчлөгийн төсгөл болчихож байгаа юм биш.  Чухал тоглогчид зодог тайлж болно, залгаад шилдэг хөлбөмбөгчид гарч ирсээр байх болно. Испани бол хүчтэй баг.

Би энэ дэлхийн аваргыг орхиж байгаадаа үнэхээр сэтгэл дундуур байна. Гэхдээ би Катарт очих болно. Тэгэхдээ саарал сахалтай очно. Би шигшээ багт залуугаасаа л тоглосон.  Магтаал, шүүмжлэл дунд би амьдарч байгаа. Гэхдээ бид илүү их дэмжлэг, хайрыг хүсч байна” хэмээн ярьжээ. Тэрбээр 2022 онд 36 настай байх юм.