Бензема дубл хийж аваргын төлөө шалгарлаа

Б.ГАНЗОРИГ
2018-05-02

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хагас шигшээн хариу тоглолтууд болж өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө Испанийн алдарт “Реал Мадрид” клуб талбайдаа Германы “Байерн Мюнхэн”-ыг хүлээж авч, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр нийт 4-3 харьцаагаар "Реал Мадрид" клуб аваргын төлөө тоглох эрхтэй боллоо. Тоглолтыг Байернчууд гайхалтай эхлүүлж 3 дахь минутад Жошиа Киммич, Карим Бензема 11 дэх минутад тэнцүүлсэн бол 46 минутад дахин гоолдож тэргүүлж эхэлжээ. Харин 63 дахь минутад Жеймс Родрегиз тоонны харьцааг тэнцүүлжээ. "Реал" сүүлийн 5 жилийн дөрөвт  нь, сүүлийн 3 жил дараалан аваргын төлөө шалгарч үлдлээ.