Английн шигшээ баг дэлхийн аваргын шөвгийн 16-д Колумбийг торгуулийн цохилтоор буулгаж авч, шилдэг наймд багтсан билээ. Энэ тоглолтод Харри Кейн нэг гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг 6 гоолтой ганцаараа тэргүүлж эхэлсэн.
Мөн тэрбээр Английн шигшээн төлөө 6 тоглолт дараалан гоол оруулсан гайхалтай амжилтыг үзүүллээ. Ийм амжилтыг 1939 оноос хойш анх удаа ийм амжилт үзүүлж байгаа тамирчин болж. 1939 онд Томми Лоутон гэдэг тоглогч Английн шигшээн төлөө 6 тоглолт дараалж гоолдож байжээ. Харри Кейний хувьд энэ дэлхийн аваргад гурван тоглолтод оролцоод, 6 гоол оруулчихаад байгаа билээ.