Монгол Улсын эрэгтэй шигшээ мөнгөн медаль хүртлээ

Б.ГАНЗОРИГ
2018-05-02

Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо /ФИБА 3х3/-ны 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шэньжен хотод зохиогдож Монгол Улсын эрэгтэй шигшээ мөнгөн медаль хүртлээ

Манай шигшээ Ази тивийн аваргыг чансаагаараа тэргүүлж А хэсгийн 1-р багаар Катар, Тайваний багуудтай таарсан. Эхний тоглолтонд Тайванийг 14:15 хожин Катарт маш хүнд тоглолтын эцэст 21:19 харьцаатай хожигдон хэсгээсээ 2-р байраар гарсан. Хасагдах шатанд Шинэ Зеландын багтай дахин таарч 21:16 харьцаатай хожин хоёр дахь жилдээ дарааллан Ази тивийн аваргын финалд шалгарсан. Тус тэмцээний аваргын төлөө Австралийн багтай тоглож үндсэн цагт 15:15 харьцаагаар дууссан юм. Нэмэлт цагт эхний оноог аван нэг оноогоор тэргүүлж байсан Австраличууд итгэмээргүй холын зайн шидэлтийг оновчтой болгосноор анх удаагаа Ази тивийн аварга болж Монгол Улс мөнгөн медалийн эзэн боллоо.

Энэ удаагийн Ази тивийн аваргад эрэгтэй 22 улс, эмэгтэй 18 улс оролцлоо.