Колумбийн шигшээ багийг Англи торгуулийн цохилтоор буулгаж авсны дараа довтлогч Харри Кейн өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр энэ тоглолтод үндсэн цагт нэг гоол оруулж, тоглолтын шилдгээр шалгарсан юм.
Харри Кейн “Би маш их баярлаж, сэтгэл хөдөлж байна. Бид сайн тоглож, тоглолтыг хяналтдаа байлгаж байсан ч эцсийн мөчид гоол алдаж, азгүйтсэн. Гэхдээ бид сунгасан цагт ч, торгуулийн цохилт цохиход ч сайн байж, чанараа харууллаа. Энэ бол Английн шигшээн хувьд гайхалтай тоглолт болсон.
Дараагийн тоглолтод бид 100 хувь бэлэн байна. Олон хүн биднийг туршлагагүй баг гэдэг ч манай залуус улам илүү өсч дэвшиж байгаа. Бид аль хэдийнэ торгуулийн цохилтоор хожчихлоо шүү дээ. Бид “Пикфорд биднийг авраач” гэж хэлсэн. Тэгээд л тэр үүнийг хийсэн дээ” хэмээн ярьжээ.