Өнгөрсөн баасан гарагт буюу аравдугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотыг удирдаж ирэх дөрвөн жил нийслэлийн өнгийг тодорхойлох удирдлагуудыг томилсон билээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн асан Д.Сумъяабазар сонгогдсон. Түүнийг баасан гарагт хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы хуралдаанаар нийт гишүүдийн 70 гаруй хувийн саналаар УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн билээ.
Харин НИТХ-ын даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланг баасан гарагт хуралдсан НИТХ-ын анхдугаар хуралдаанаар нийт гишүүдийн 84.4 хувиар дэмжсэн юм.
Тэгвэл нийслэл хотын удирдлагуудын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.