Италийн “Ювентус” клубын довтлогч Ганзало Игуаин Английн “Челси”-д ирэхэд ойрхон болжээ. Лондоны баг энэ жил 30 настай Аргентин довтлогчийг 60 сая еврогоор шилжүүлэхээр тохиролцоонд хүрээд байгаа ажээ.
“Ювентус” Роналдог 100 сая еврогоор авахаар ярилцаж байгаа бөгөөд энэ мөнгөө олохын тулд Игуаиныг явуулж байгаа бололтой. Дашрамд дурьдахад, Игуаиныг “Челси”-гийн шинэ дасгалжуулагчаар ажиллахаар болсон Маурицио Сарри авах сонирхолтой байгаа аж. Тэд “Наполи”-д хамтарч байсан билээ.