Нэгдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Катар улсын Доха хотноо зохион байгуулсан Жoдо бөхийн “Доха мастер” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо иржээ.
Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц энэ сарын 14-ний 11:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан байна. Энэ сарын 8-ны өдөр ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, дасгалжуулагч ОУХМ Ч.Болдбаатар нар тамирчидтайгаа Дохаг зорьсон юм.
Тамирчдыг “Тэмүүжин” зочид буудалд тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.