Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн дөрвийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Тус тоглолт Франц, Белгийн багуудын хооронд болсон бөгөөд 1-0 харьцаагаар Франц хожсон байна. Тус тоглолтын ганц гоолыг 51 дэх минутад Самюуэль Умтити булангаас ирсэн бөмбөгийн мөргөж оруулжээ.
Ингэснээр Франц аваргын төлөө шалгарч үлдсэн бөгөөд тэдний өрсөлдөгч нь өнөөдөр шалгарах юм.