Хорватчууд нэмэлт цагт Английг буулгаж авлаа

Б.ГАНЗОРИГ
2018-07-12

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн дөрвийн тоглолт эхний тоглолт Франц үлдсэн бол хоёрдахь тоглолт Хорват, Английн багуудын хооронд боллоо.

Тус тоглолтыг салхийг тав дахь минутад Английн шигшээ багийн хамгаалагч Киеран Триппер хаалттай цохилттоос оруулж тэргүүлж эхэлсэн бөгөөд эхний 45 минут 1-0 харьцаагаар дуусчээ. Харин хоёрдугаар үеийн 68 дахь минутад Хорватын шигшээ багийн тоглогч Иван Перишич 68 дахь минутад тооны харьцааг 1:1 болгож тэнцүүлж үндсэн цаг дуусчээ. 

Нэмэлт цагт хоёр баг ээлжлэн довтолж байсан ч Хорватын шигшээ багийн довтлогч Марио Манжукич нэмэлт цагийн 109 дэх минутад тун чухал гоол оруулж багтаа хожил авчирлаа. Ингэснээр Хорват аваргын төлөө анх удаагаа шалгарч байгаа бөгөөд аваргын төлөө Францтай  долдугаар сарын 15-нд 23:00 цагаас тоглоно. Харин Англичууд Белгийн багтай энэ сарын 14-ны 22:00 цагт тоглоно.