Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн буюу Нагоя башёгийн арваннэг дэх өдрийн барилдаан өчигдөр болж дуусчээ. Их аварга Хакүхо М.Даваажаргал дөрөв дэх өдрөөс гэмтэж барилдаагүй бол аварга Какүрю М.Ананд зургаа дахь өдрийн барилдаанд оролцож чадалгүй тэмцээнийг орхилоо.
Харин Ичиножү А.Ичинноров озеки Такаясүтэй барилдан давж тав дахь даваагаа авсан өнөөдөр тэрбээр маегаширигийн 1-өөс барилдаж байгаа Кагаяакитэй барилдана. Харин Секиваки Тамаюаши Б.Мөнх-Оргил маегаширигийн 2-оос барилдаж байгаа Икойтой барилдаж өвдөг шорооджээ. Ингэснээр 6 даваа, 5 унаатай боллоо. Өнөөдөр тэр маегаширигийн 2-оос барилдаж байгаа Чиёонокүнитэй барилдана.
Башёг одоогоор секиваки Митакэүми 11 даваатайгаар башёг тэргүүлж байна.
Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 3-1 гэмтсэн
Ёкозүна Какүрю М.Ананд 3-3 гэмтсэн
Секиваки Ичиножү А.Ичинноров 5-6
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 6-5
Маэгашири-8 Чиёошома Г.Мөнхсайхан 3-8
Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 3-8