Маркус Смарт багтайгаа дөрвөн жилийн гэрээ байгууллаа

Б.ГАНЗОРИГ
2018-07-20

Бостон Селтикс багийн тоглогч Маркус Смарт багтай гэрээ сунгажээ. Тэрбээр дөрвөн жилийн 52 сая ам.долларын гэрээг тохиролцсон байна. Ингэснээр Бостон Селтикс багийн цалингийн цэс 3.8 сая ам.доллараар хэтэрсэн ажээ. 

Тус баг өнгөрсөн улиралд Кари Ирвинг, Гордон Хэйвардыг багтаа авчирч ирж чадсан ч чухал үе болох плэй оффт ашиглаж чадаагүй билээ. Тэгсэн ч бүсийн финалд үлдэж чадсан. Үүний гол нөлөө нь Маркус Смарт байсан бөгөөд өнгөрсөн улиралд тэрбээр 10.2 оноо, 4.8 дамжуулалт, 3.5 самбараас бөмбөг авалт нэг тоглолтод дундчилжээ.