УИХ-ын чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүхийг батламжлах болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр болжээ. СЕХ-ноос өнөөдөр УИХ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн мэдээг албан ёсоор гардуулж өгсөн юм.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэе.
1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл;
2.“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
3.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлт;
4.Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Эцэслэн батлах үе шат/.