Монгол барималч К.Роналдогийн хүрэл баримлыг бүтээжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-23

Хүн төрөлхтөний тэн хагасыг дэлгэцийн өмнө уяж чаддаг 21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д зохион байгуулагдаж өндөрлөсөн билээ.

Тэгвэл тус тэмцээний үеэр монгол барималч Португалийн шигшээ багийн царайлаг довтлогч Криштиану Роналдугийн хүрэл баримлыг бүтээсэн байна. Баримал 40 см өндөртэй бөгөөд суурь хэсэгтээ R7 гэх үсгийг сийлжээ. Барималч уг баримлаа 150 мянган төгрөгөөр үнэлсэн байна.