Английн премьер лигийн 36 дугаар тойргийн хүрээнд маш сонирхолтой хэд хэдэн тоглолт боллоо. Хүснэгтийг тэргүүлэгч “Манчестер Сити” энэ тойрогт “Хаддерсфилд”-тэй тоглосон. Хожсон тохиолдолд олон рекорд эвдэх боломжтой байсан. Гэвч яаж ч довтлоод тэдний хамгаалалтыг эвдэж чадсангүй. Улмаар хоёр баг 0:0-ээр тэнцэж, “Сити” 94 оноотой боллоо. Нөхөн тоглолтдоо хожиход хамгийн олон оноотой түрүүлсэн рекордыг эвдэнэ.
“Челси” клуб энэ тойрогт талбайдаа “Ливерпүүл”-ийг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 69 оноотой боллоо. Харин “Ливердпүүл” 72 оноотой хэвээр үлдэж, араасаа нэхэж буй “Тоттенхэм” болон “Челси” клубүүдэд боломж олголоо.
Үлдсэн нэг тойрогт “Ливерпүүл” зайлшгүй хожиж байж Аваргуудын лигийн байраа баталгаажуулна. Харин “Челси”-д хоёр тойргийн тоглолт үлдсэн. Хоёуланд нь хожоод, “Ливерпүүл”, “Тоттенхэм”-ийг оноо алдсан тохиолдолд Аваргуудын лигт орох боломжтой болно. Энэ удаагийн тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Жиру 32 дахь минутад оруулсан юм.
Бусад тоглолтын үр дүн
Арсенал 5-0 Бөрнли