Токиогийн олимпийн наадмын бөхийн төрлүүдийн хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг 1/8 шигшээ барилдаанаа хийлээ. Түүний өрсөлдөгч нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, хар багаасаа бөхийн ертөнцөд тодорсон Францын Кумба Ларрок байв. Хоёр жилийн өмнө нь Нур-Султаны дэлхийн аваргад түүнийг ялж байсан бөгөөд олимпийн дэвжээнд С.Батцэцэг дахин ялж шөвгийн наймд шалгарлаа. Манай бөх 0:3-аар ялагдаж яваад барилдааны төгсгөлд мордож 4 оноо авч, тэндээсээ цэвэр дарж хүчтэй өрсөлдөгчөө ялсан. Тэрбээр дараагийн даваанд ОХУ-ын Ханум Вальеватай барилдана.