Хаврын баяраар Хакүхо засуул хийжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-07

Японд амьдардаг монголчууд жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрийг “Алтан долоо хоног” хэмээн нэрлэж, хаврын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. 

Анх 1998 онд Япон дахь Монгол оюутны холбооноос “Хаврын баяр”-ыг анх удаа зохион байгуулж байсан бол энэ жил 20 дахь жилдээ баярлаж, нааджээ. Баярт оролцогсод үндэсний дээл хувцсаараа гангарахаас гадна эрчүүд нь үндэсний бөхөөр барилдаж, хүчээ сорьдог байна.

Тэгвэл тус баярын үеэр зохион байгуулагдсан үндэсний бөхийн барилдаанд аймгийн арслан Б.Дамба түрүүлжээ. Улмаар мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал засуулын үүрэг гүйцэтгэж,  түүний цолыг дуудсан байна.