Английн Прьюмер лигийн 15-р тойргийн тоглолтууд боллоо. Эхний тоглолт Вест Хем талбайдаа Челси клубтэй тоглож 3-2 харьцаагаар Вест Хем хожлоо. Улмаар Вест Хем 27 оноотойгоор 4-рт эрэмбэлэгдэж байгаа бол хүснэгтийг тэргүүлж байсан Челси клуб хожигдсноор 33 оноотой болж гуравт бичигдэж эхэллээ.
Ту тоглолтын салхийг Челсигийн тоглогч 28 минутад Тиаго Силва нээсэн ч 40 минутад Лансини тэнцээний гоолыг торгуулийн цохилтоос оруулжээ. Улмаар Челси эхний үе дуусахаас нэг минутын өмнө /44′/ эхний гоолын дамжуулалтыг өгсөн Маунт тэргүүлийг авчиржээ. Гэвч Вест Хемийн залуус бууж өгөлгүй 56 минутад Боуэн тэнцээний, 87 минутад Масуак хожлын гоолыг хийжээ.
Английн Прьюмер лигийн 15-р тойргийн тоглолтын үр дүн
Вест Хэм 3 : 2 Челси
Вулверхэмптон 0 : 1 Ливерпүүл
Ньюкасл 1 : 0 Бернли
Саутгемптон 1 : 1 Брайтон
Уотфорд 1 : 3 Манчестер Сити
Тоттенхэм 3 : 0 Норвич
Лидс 2 : 2 Брентфорд
Манчестер Юнайтед 1 : 0 Кристал Пэлас
Астон Вилла 2 : 1 Лестер
Эвертон– : –Арсенал