Жоэл Эмбиид 41 оноог авч баг нь хожлоо

O.Admin
2021-12-21

NBA-ын талбайд найман тоглолт болох байснаас коронавирусийн улмаас хоёр тоглолт цуцлагдаж зургаан тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Бостон Селтикс талбайдаа Филадельфи 76 багтай тоглолоо. Энэ улиралд хоёр баг дөрвөн удаа таарч тоглох бөгөөл эхний тоглолтод Селтикс 87-88 харьцаагаар эцсийн мөчид хожжээ. Хоёр дахь тоглолт өнөөдөр болсон бөгөөд гуравдугаар үед Селтикс тэргүүлж байсан ч шийдвэрлэх үеийг тааруухан хийснээр 108-103 харьцаагаар Сиксерс хожлоо. Улмаар 16 хожил, 15 хожигдолтой болж дорнод бүсийн 6-руу дэвшсэн бол Селтикс 15 хожил, 16 хожигдолтой болж дорнод бүсийн 9-р байр руу унажээ.

Тус тоглолтод Жоэл Эмбийд 41 оноо, 10 самбар, 5 дамжуулалт, 2 таслалт, 4 хаалтаар багаа тэргүүлсэн бол Сет Көрри 26 оноо, Тобиас Харрис 25 оноог авсан бол сэлгээний тоглогчид нь ердөө ганц оноог авчээ. Эсрэг багаас Жэйлон Броун 30 оноогоор багаа тэргүүлсэн бол Жэйсон Тэйтум 17 оноог авчээ.

Өнөөдөр NBA-ын талбайд болсон тоглолтын үр дүн

Бостон Селтикс 103 : 108 Филадельфи 76

Торонто Репторс - : - Орландо Межик

Мемфис Гриззлис 99 : 102 Оклахома-Сити Тандер

Чикаго Буллз 133 : 118 Хьюстон Рокетс

Юта Жазз 112 : 102 Шарлотт Хорнетс

Голден Стэйт Уорриорс 113 : 98 Сакраменто Кингс

Лос Анжелес Клипперс 92 : 116 Сан-Антонио Спөрс

Брүүклин Нетс - : - Вашингтон Уйзрадс