Сүмогийн холбоогийн нэгдүгээр сарын барилдаан буюу хацү башёгийн 11 дэх өдрийн барилдаан болж өнгөрлөө.
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр утгийн бөх маэгаширагийн 5-аас барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхантай барилдаж давсан байна. Улмаар 10 дахь учраа бөхөө өвдөг шороодуулжээ. Тэрбээр өнөөдөр маэгаширагийн 5-аас барилдаж байгаа Мэйсэйтэй барилдана.
Тус башёг Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, секиваки Митакэүми нар нэг унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол тэдний араас М-6 Аби араас нь хоёр унаатайгаар нэхэж байна.
Макүүчи зиндаа:
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10-1
М-1 Кирибаяама Б.Лхагвасүрэн 5-6
М-2 Ичиножо А.Ичинноров 5-6
М-3 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-4
М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 4-7
М-6 Хошорюү С.Бямбасүрэн 7-4