NBA-ын 71 дэх удаагийн Бүх оддын тоглолт ирэх сарын 21-ний өглөө болох билээ. Тэгвэл тус тоглолтод оролцох тоглогчдыг хөгжөөн дэмжигчдийн саналаар оролцуулдаг билээ. Тус санал асуулгыг гурав дахь удаагийн дүн гарч бүх тоглогчдыг Лос Анжелес Лейкэрс багийн тоглогч Леброн Жеймс 6.827.449 хүний саналаар тэргүүлж эхэлжээ. Харин түүний араас Голдэн Стэйт Уорриорс багийн тоглогч Стифэн Көрри 6.019.418 хүний саналыг авчээ. Леброн Жеймс өмнөх санал асуулгаар Көрригөөс 80 мянган хүний саналаар дутуу явж байсан бол энэ удаа 800 мянган хүний саналыг илүү авсан байна.
Дорнод бүсийг Брүүлин Нетс багийн тоглогч Кэвин Дурант 5.496.513 хүний саналыг авсан бол Милуоки Багс багийн тоглогч Яннис Антетокумпо 5.124.925 хүний саналыг авчээ.
Тус санал асуулгыг бүсдээ тэргүүлсэн хоёр тоглогч өөрсдийнхөө багийг сонгогдсон тоглогчдоос бүрдүүлдэг дүрэмтэй билээ. Санал асуулга нэгдүгээр сарын 23-ны өдөр дуусах билээ.