XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан барс жилийн Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр эхэлсэн. Эхний өдрийн барилдаанд улсын 24 цолтон өвдөг шороодлоо.
Нэгийн даваанд улсын харцага Н.Батзаяа, Ж.Амартүвшин, улсын начин Ж.Чулуунбат, Ш.Шинэбаяр, Г.Баасандорж, Б.Ганхуяг, Б.Дэлгэрсайхан, Т.Дүгэрдорж тэргүүтэй улсын цолтнууд өвдөг шороодлоо.
Харин хоёрын даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, Н.Золбоо, Ш.Мөнгөнбаатар, Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, улсын начин Б.Суманчулуун, Л.Гантулга, Ч.Баянмөнх, Б.Сангисүрэн, Э.Даш, Б.Баатарцол, Ц.Чимэддорж, Г.Ганжад, Х.Цогтгэрэл тэргүүтэй улсын цолтнууд уналаа. Маргааш бөхийн барилдаан 14.00 цагаас эхэлнэ.