Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр /2021.01.31/ эхэлсэн. Сар шинийн барилдаан өнөөдөр /2021.02.01/ 14:00 цагаас үргэлжилж байна. Одоо зургаагийн даваа өндөрлөлөө. Тус даваанд Улсын харцага Т.Баасанхүү Улсын харцага О.Хангай нар тунаж үлдэж Улсын харцага Т.Баасанхүү давжээ.
Харин үүний дараа Улсын гарьд Б.Гончигдамба аймгийн заан Э.Мөнхжаргалд өвдөг шорооджээ. Э.Мөнхжаргал нь дөрвийн даваанд П.Бүрэнтөгс аваргыг давсан бол тавын даваанд Улсын начин Ч.Батчулуунтай тунаж үлдэж давсан билээ.
Улсын гарьд Б.Гончигдамба - Аймгийн заан Э.Мөнхжаргал
Улсын гарьд М.Бадарч - Улсын харцага Б.Бат-Өлзий
Улсын заан Б.Пүрэвсайхан - Улсын харцага Зоригтбаатар
Улсын харцага Т.Баасанхүү – Улсын харцага О.Хангай