XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан нэгдүгээр сарын 31-ний болон хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болж байна.
Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр гурвын даваанаас эхлэн үргэлжилж байгаа бөгөөд наймын даваа буюу үзүүр түрүү булаалдахаар Архангай аймгийн хотонд сумын харьяат аймгийн заан Э.Мөнхжаргал Ховд аймгийн Чандмань сумын уугуул Улсын заан Б.Пүрэвсайханаар найм давж сар шинийн баярт зориулсан барилдаанд анх удаа түрүүллээ.