Жүдо бөхийн оны эхний томоохон тэмцээн болох Парисын их дуулга хоёрдугаар сарын 05-ны өдөр эхэлсэн. Тус тэмцээнд нийт 52 орны 285 тамирчин оролцож байна.
Тэмцээний эхний өдөр манай улсын найман жүдоч зодоглосноос эрэгтэйчүүдийн -66 кг жинд Ё.Басхүү олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Ан Баулыг ялж түрүүллээ.
Мөн зоодог тайлаад удаагүй байгаа, хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийг орлон -48 кг жинд зодоглосон Б.Баасанхүү финалд Японы Нацүми Цүнодад ялагдан мөнгөн медаль хүртсэн.
Харин эрэгтэйчүүдийн -73 кг жинд олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн.
- Мөн эмэгтэйчүүдийн -57 кг жинд Л.Энхрийлэн тавдугаар байр эзэлсэн
- эрэгтэйчүүдийн -60 кг жинд Э.Ариунболд долоодугаар байр эзэлсэн
- эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой долоодугаар байр эзэлсэн
- эрэгтэйчүүдийн -66 кг жинд Б.Эрхэмбаяр эхний шатанд ялагдсан
- эрэгтэйчүүдийн -73 кг жинд О.Уранбаяр эхний шатанд ялагдсан
Хоёрдугаар сарын 6-ны 19:00 цагаас манай таван жүдоч зодоглоно. Үүнд:
- Эрэгтэйчүүдийн -81 кг жинд Г.Болор-Очир
- Эрэгтэйчүүдийн -100 кг жинд Б.Гончигсүрэн
- Эрэгтэйчүүдийн +100 кг жинд О.Цэцэнцэнгэл
- Эмэгтэйчүүдийн -70 кг жинд Ц.Энхчимэг
- Эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адъяасүрэн нар барилдана.