NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай тоглож 116-124 харьцаагаар Лейкэрс хожлоо. Улмаар улирлын 27 дахь хожлоо байгуулж өрнөд бүсийн 9-рт байрт бичигдэж байна. Харин зочин багийн хувьд 43 хожил 20 хожигдолтойгоор өрнөд бүсийн 2-рт бичигдэж байна.
Тус тоглолтод Леброн Жеймс 56 оноо, 10 самбараас бөмбөг авчээ. Тэрбээр Лейкэрсийн өмсгөлтэй хамгийн их оноогоо авсан бол түүний замналын дээд оноо 61 байдаг бөгөөд Миами Хит багт байхдаа Шарлот Хорнетс багийн эсрэг авчээ. Харин эсрэг багаас Стифэн Көрри 30 оноог авчээ.
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
Даллас Мавирекс 114 : 113 Сакраменто Кингс
Шарлотт Хорнетс 123 : 117 Сан-Антонио Спөрс
Миннесота Тембэруолвз 135 : 121 Портленд Трэйл Блэйзэрс
Майами Хит 99 : 82 Филадельфи 76
Мемфис Гриззлис 124 : 96 Орландо Межик
Лос Анжелес Лейкерс 124 : 116 Голден Стэйт Уорриорс