“Насанд хүрэгчдийн гүйлтийн цанын улсын аварга шалгаруулах – 2022” тэмцээн өнөөдөр Бат-Өлзий суманд эхэллээ.
Миний бие аймгийнхаа Цанын холбоог тэргүүлж ажилладгийн хувьд ач холбогдол өгөн оролцож, “Бээжин-2022” өвлийн олимпод гүйлтийн цанын төрлөөр Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн, Бат-Өлзий сумын уугуул, ОУХМ Б.Ачбадрах болон эмэгтэйчүүдээ төлөөлөн оролцсон ОУХМ А.Энхтуул, одоо Бээжин хотноо эхэлж буй өвлийн XIII паралимпд оролцож яваа ОУХМ Ц.Дашдорж нартаа хүндэтгэл үзүүллээ.
Тэмцээнд “Алдар”, “Хилчин” зэрэг спорт хороо, “Үндэсний цасан зам” холбоо болон Дархан-Уул, Орхон, Өвөрхангай аймгийн 60 гаруй тамирчид оролцож, Монголын цанын холбоо, Үндэсний олимпийн хорооноос төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна.